Бизнес процесс менежмент /BPM/

Байгууллагын стратегийн зорилт-т нийцсэн үр дүнд хүрэхийн тулд байгууллагын бизнесийн гол процессуудыг тодорхойлох, дахин загварчлах, сайжруулах, автоматжуулах, баримтжуулах, стандарт болгох, хэмжих, хянах, тасралтгүй сайжруулах цогц менежментийн арга зам.

Сургалт, зөвлөх үйлчилгээ

Сургалт, зөвлөх үйлчилгээ
Байгууллагын одоогийн нөхцөл байдал, хэрэгцээ шаардлагад тулгуурласан хөтөлбөрийг зөвхөн танд зориулан боловсруулж мэргэжлийн өндөр түвшинд зөвлөх үйлчилгээ үзүүлэх, аргачлал tools-р хангана.
Байгууллагын удирдлагуудад болон Ажилтнуудад чиглэсэн тусгайлсан сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулж бодит кэйс, багийн ажиллагаан дээр тулгуурлан сургаж чиглүүлнэ.

Процесс сайжруулах, дахин загварчлах

Процесс сайжруулах, дахин загварчлах
Байгууллагын одоогийн нөхцөл байдлын анализ, дүн шинжилгээ, Процесс аудит хийнэ
Байгууллагын процессын санг үүсгэж өгнө, дүрэм, журмыг боловсруулна
Процессын алдаа дутагдлыг илрүүлнэ, арилгана
Бизнесийн хэрэгцээ шаардлага дээр үндэслэсэн гаднаас дотогшоо чиглэлтэй процесс сайжруулалт, дахин загварчлалыг хийнэ
Бодит туршилт, нэвтрүүлэлтийг гүйцэтгэх, үр ашгийг тооцон хүлээлгэн өгнө

Ухаалаг процесс автоматжуулалт

Ухаалаг процесс автоматжуулалт
Системдээ тохируулан ажиллах биш, байгууллагын процесст тохирсон систем технологийн шийдлийг гаргаж зөвхөн танай байгууллагад зориулан хөгжүүлэлтийг хийнэ
Байгууллагын дотооддоо ашигладаг систем аппликэйшнуудтай интеграци хийж хэрэглэхэд хялбар, ухаалаг процесс автоматжуулалтыг нэвтрүүлнэ
Бизнес процессуудаа дэвшилтэт технологи ашиглан удирдах, хянах, тасралтгүй сайжирдаг байх боломжийг бүрдүүлнэ

Бүх эрх хуулиар хамгаалагдсан. 2025 он